Монголын 13 телевиз "Токио-2020" олимпын наадмыг шууд дамжуулна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-15 10:24:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын улмаас нэг жил хойшлогдсон "Токио 2020" зуны олимпын наадмыг Монгол Улсын өргөн нэвтрүүлгийн 13 телевиз хамтран албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулахаар болжээ.


Өмнө нь Монголын телевизүүд зуны олимпын наадмыг хоёр удаа, тухайлбал, 2008 болон 2012 онд хамтран дамжуулж байсан түүхтэй. Хамтран ажилласны гол ололт нь олимпын бүхий л спортын төрлийн тэмцээн, уралдааныг олон сувгаар цаг алдалгүй шууд дамжуулах, телевиз үзэгчдэд дуртай спортоо мэргэжлийн тайлбартайгаар үзэх сонголт өгсөн явдал байсан юм. Үр өгөөжтэй энэхүү хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэн "Токио 2020" зуны олимпын XXXII наадмын шууд дамжуулах албан ёсны онцгой эрхийг 13 телевиз хамтран авч, олимпын наадмыг үзэгчдийн хүртэл болгохоор нэгдэн ажиллаж байна.


Телевизүүд нэгдсэн бодлого төлөвлөгөө, маркетинг, техник технологи болон хүний нөөц бүрдүүлэн ажиллах бөгөөд энэ хүрээнд телевизүүд олимпын наадам угтсан нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл, спорт танин мэдэхүйн контентууд бэлтгэж, 13 телевизийн эфир болон мэдээллийн бусад хэрэгслээр жигд түгээх юм.


Олимпын наадмын үеэр Токио хотноо 4 сурвалжлах баг ажиллаж, Монголын тамирчдын мэдээлэл, олимпын наадмын эргэн тойронд болж буй үйл явдлыг шуурхай хүргэхээр бэлтгэлээ хангаж байна.


Олон сувгийн сонголт нь үзэгчдэд нэгэн зэрэг 13 өөр спортын төрлийн тэмцээн үзэх боломж нээх ба Олимпизм, спортыг орон даяар түгээн дэлгэрүүлэхэд том түлхэц болох юм.


Дуу, дүрсний өндөр чанар, мэргэжлийн тайлбар, хамгийн олон спортын төрөл үзүүлэх, хамгийн олон телевиз нэгдэн дамжуулах олимпын наадам эхлэхэд 99 хоног үлдлээ.


United by Emotion


C1, EAGLE NEWS TV, EDU TV, ETV, NTV, SBN, STAR TV, TM TV, TV5, TV8, TV9, UBS, VTV

Холбоотой мэдээ