Хээлтэгч малын 20 хувь нь төллөжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-04-15 13:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст тоологдсон төллөх насны 29,7 сая хээлтэгч малын 5,9 сая (20 хувь) нь энэ оны эхний улиралд төллөжээ.


Эм хонины 22,6, эм ямааны 21,2, ингэний 10,8, үнээний 6,4 хувь, гүүний 2,3 хувь нь төллөөд байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Гарсан төлийн 97,9 хувь буюу 5,8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 1,6 (21,8 хувь) саяар багасжээ.


Том малын зүй бус хорогдол энэ оны эхний улиралд улсын хэмжээнд 1048,6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 490,5 (87,9 хувь) мянгаар нэмэгдэв. Харин өнгөрсөн сард 508,2 мянган толгой мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 48,5 хувийг эзэлж байгаа бол 2 дугаар сард хорогдсон малаас 264,4 (1,1 дахин их) мянгаар нэмэгджээ.


Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 578,1 мянга, хонь 348,3 мянга, үхэр 74,7 мянга, адуу 41,2 мянган толгой, тэмээ 6,3 мянган толгой хорогдлоо. Хорогдсон малын 55,1 хувийг ямаа, 33,2 хувийг хонь эзэлж байгаа аж.

 

Холбоотой мэдээ