Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн дахин нэг тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-18 14:37:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт коронавирусний халдвар авсан иргэний тоо өнөөдөр нэгээр нэмэгдэж, нийтдээ 3 боллоо.

Тодруулж хэлбэл, энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн 88 настай иргэнд PCR шинжилгээ хийхэд халдвартай болох нь батлагдсан байна. Тухайн иргэний тусгаарлан ажиглах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж, тусгаарлах байрнаас гарах ёстой байжээ. Гарахаас өмнө баталгаажуулах шинжилгээ хийхэд ийнхүү халдвар илэрчээ.

Хамт ирсэн ойрын харьцагч 2, дам харьцагч 1 иргэнийг үргэлжлүүлэн тусгаарлана.

Халдвар авсан иргэн Улаанбаатар хотод  Гэмтэл, согоог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж ирсэн бөгөөд одоогоор "Ковид-19" халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байгаа аж. Түүнийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж, эмчилгээ хийж эхэлсэн байна.  

Холбоотой мэдээ