Хээрийн түймэр БНХАУ-ын хилийг давжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-04-19 00:25:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймийн Дарьганга сумын нутагт гарсан хээрийн түймэр өргөн газар нутгийг хамарсаар  Эрдэнэцагаан сумын нутгийг дамжин улмаар БНХАУ-ын хилийг давжээ. Хилийн наад хэсгийн түймрийг унтраах ажил одоо ч үргэлжилж байна.

Салхи ихтэй байгаа учир түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа аж.

Дарьгана сумын хёрдугаар багийн нутаг Баянцагаан гэдэг газар 4 дүгээр сарын 18-ны 11 цаг 58 минутад хээрийн түймэр гарлаа гэх дуудлага аймгийн ОБГ-т иржээ. Одоогоор түймрийг унтраахаар ОБГ, Гал түймэр унтраах аврах 17 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын албан хаагчид болон малчид, ард иргэд нийлсэн 150 гаруй хүн, 21 автомашинтай ажиллаж байна. 

Холбоотой мэдээ