ОХУ-ын машин үйлдвэрлэлийнхэн цахим уулзалтад урьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын машин үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл манай улсын бизнес эрхлэгч, ААН-үүдтэй харилцах хүсэлтээ бизнесийн төлөөллийн байгуулага МҮХАҮТ-аар дамжуулан уламжилжээ.
Улмаар МҮХАҮТ ОХУ-ын "Соложи Эксперт" групптэй хамтран Монгол-Оросын машин үйлдвэрлэлийн салбарын анхдугаар цахим уулзалтыг энэ сарын 28-нд зохион байгуулахаар болов.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах дээрх цахим уулзалтад ОХУ-ын машин үйлдвэрлэлийн салбарын ААН-үүд оролцож, уулзалтын нээлтийн ажиллагааны дараа компаниуд хоорондоо ганцаарчилсан уулзалтууд хийх аж. Иймд тус уулзалтад оролцож хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож шинэ түнштэй болох сонирхолтой ААН-үүдийг өргөнөөр оролцохыг МҮХАҮТ-аас урьжээ.