Гэрэл зурагчин Т.Түмэнбаярыг Сэлэнгэ аймгийн "Хүндэт тэмдэг"-ээр шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-23 11:45:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэвлэлийн салбар тэр дундаа гэрэл зургийн түүхэнд тод мөртэй, илүүрхэх чансаатай гэрэл зурагчин бол Түвдэндоржийн Түмэнбаяр юм. Тэрээр Сэлэнгэ нутгийн үзэсгэлэнт байгаль, хүн зоны эгэл амьдрал аж ахуй, түүхэн үйл явдал, тэмдэглэлт баяр ёслол, уран сайхны хөрөг зэрэг гэрэл зургуудаараа олонд хэдийнэ танил болсон  зурагчин.  

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Сэлэнгэ аймгийн Хүндэт тэмдгээр шагнасныг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өгчээ. Т.Түмэнбаяр зурагчин Сэлэнгэ аймгийн холбогдолтой бүхий л үйл ажиллагаанд гэрэл зурагчин хүний хурц хараа, мэдрэмжит өнцөг донж, илэрхийлэмжийг төгс тусган буулгаж, гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээж аймагтайгаа нягт хамтран ажилласаар иржээ. Гэрэл зургийн ертөнцөд өөрийн тод мөрөө үлдээн яваа авьяаслаг мэргэжлийн уран бүтээлч тэрбээр Сэлэнгэ аймгийн "Хүндэт тэмдэг"-ийн эх загварыг зохион бүтээсэн нэгэн. Тэрээр энэхүү өдөр өөрийн бүтээж байсан шагналаараа ийнхүү шагнуулжээ

Холбоотой мэдээ