Шар шороон шуургатай хамтран тэмцэх төслийн баримт бичиг боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-23 14:52:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа шар шороон шуурганы станц хаана байршихыг тогтоох, хамтран хэрэгжүүлэх төслийн баримт бичгийг боловсруулахаар боллоо.


Энэ талаар цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх Монгол, Хятадын хамтарсан ажлын хэсэг цахимаар хуралдаж хоёр улсын цөлжилтийн нөхцөл байдал, цөлжилттэй тэмцэх технологийн талаар мэдээлэл солилцсон юм.


Мөн хүлэмжийн хийн ялгарлыг багасгах хүрээнд Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн төлөөлөлтэй эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлыг багасгах суурь судалгаа, бодит төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн тухай санал солилцож, хамтран ажиллахаар болжээ.


Ташрамд дурдахад, БОАЖЯ цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан албан бичгийг webmaster@mne.gov.mn цахим хаягаар авч байна. Одоогоор иргэн, аж ахуйн нэгжээс ирсэн 20 гаруй албан бичгийг холбогдох газар хэлтсүүд хуулийн хугацаанд шийдэхээр ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ