В.Путин ажлын бус өдрүүдийн тухай зарлигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-24 12:39:34

МОСКВА. /TASS/. Энэ онд тохиох тавдугаар сарын баярууд хоорондын ажлын бус өдрүүдийн тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт гарын үсэг зуржээ.


Тийнхүү амралтын өдрүүд 5 дугаар сарын 1-10-ныг хүртэл үргэлжлэх тухай мэдэгдсэн баримт бичгийг Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн байна. 


Коронавирусний халдварт өвчний дэгдэлтийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор ийнхүү арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг баримт бичигт онцлон тэмдэглэжээ.


ОХУ-д энэ онд Хөдөлмөрийн баярын өдөр 5 дугаар сарын 1-3-нд таарч байгаа бол Ялалтын баяр 5 дугаар сарын 8-10-ны хооронд болох юм.


Аугаа эх орны дайнд оролцсон ахмад дайчдад тэтгэмж олгоно    

Аугаа эх орны дайнд оролцож байсан 33 мянга гаруй хүнд Ялалтын баярын өдөр 10 мянган рублийн тэтгэмж олгоно хэмээн ОХУ-ын Тэтгэврийн сангийн мэдэгдэлд дурджээ.


ОХУ, Балтийн орнуудын нутаг дэвсгэрт одоогоор оршин суудаг Аугаа эх орны дайнд гар бие оролцсон 33.2 мянган иргэнд энэхүү мөнгөн тэтгэмжийг олгоно хэмээн "Российская газета" мэдээлэв.


ОХУ-ын Тэтгэврийн сангийн мэдэгдэлд дурдсанаар, ахмад дайчид мөнгөн тэтгэмжийг тэтгэврийн мөнгөтэй хамт авах аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн "Ялалтын баярын өдрийг тохиолдуулан зарим иргэнд жил бүр мөнгөн тэтгэмж олгох тухай" зарлигт тусгасны дагуу мөнгөн тэтгэмжийг олгох юм.

 

 

Холбоотой мэдээ