Өнөөдөр 40 мянган хүнийг дархлаажуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-24 16:41:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр 15.00 цагийн байдлаар, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 40 005 хүн хамрагдаад байна.


Дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 20 цэгт вакцины эхний тунг 2777 хүнд, хоёр дахь тунг 37 228 хүнд хийжээ.


Вакцинд хэзээ, хаана хамрагдах тухай мэдээллийг харьяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар, холбогдох мэдээллийн сувгаар хүргэж буй тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан товлосон хугацаанд вакцин хийлгэх аж.

 

Холбоотой мэдээ