QR кодтой автомашин замын хөдөлгөөнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-24 20:51:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УОК төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг хөл хорионы үед QR кодтой автомашинаар замын хөдөлгөөнд зорчуулах тухай тушаал гаргалаа.


Тушаалд дурдсанаар, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Хэрхэн зохион байгуулахыг энэ сарын 25-нд танилцуулах бөгөөд QR код олгох зөвшөөрлийг АТҮТ хариуцах аж.


Хөл хорио тогтоосон энэ сарын 10-наас 25-нд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж өглөө 6.30-10.00, өдөр 12.00-15.00, орой 17.30-22.00 цагт хязгаарлагдаагүй салбарын ажилтнуудыг зорчуулж байсан. Энэ үеэр автомашины QR код шаардахгүй байсан юм.




Холбоотой мэдээ