Сүүлийн 24 цагт 856 хүнд коронавирусний халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-26 11:03:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 856 хүнд "COVID-19" халдвар илэрчээ.

Энэ нь сүүлийн 14 хоног дахь хамгийн бага үзүүлэлт юм.


Ингэснээр коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 31 339 болж байна. 


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 744 нь Улаанбаатар хотод, 112 нь орон нутагт  бүртгэгджээ. 

Аймаг, орон нутаг дахь халдварын байдлыг задалж танилцуулбал,  Архангай аймагт 16, Дорнод аймагт 3, Булган аймагт 2, Дархан-Уул аймагт 24, Дундговь аймагт 2, Завхан аймагт 7, Орхон аймагт 5, Өвөрхангай аймагт 10, Сэлэнгэ аймагт 2, Төв аймагт 31, Увс аймагт 1, Ховд аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдээд байна.


Сүүлийн 24 цагт 1060 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 16 815 боллоо. Одоогоор коронавируст халдварын улмаас 4451 хүн эмчлүүлж байгаагаас 81 хүний биеийн байдал маш хүнд байна. Тэдний 355 нь хүнд, 1441 нь хүндэвтэр, 2574 нь хөнгөн байна.  

 

Түүнчлэн коронавирусээр халдварласан 61 настай эрэгтэй, 64 настай эмэгтэй, хүн өчигдөр нас баржээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 88 хүн эндээд байна.  


Эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад 12206 хүн байна. Харин 2211 хүн гэрээр эмчлүүлэх үү, эмнэлэгт хэвтэх үү гэдэг нь тодорхой бус тандалт судалгааны ажил хийж байгаа аж. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын II тунг 51 787 хүнд хийжээ.

Холбоотой мэдээ