Нийтийн тээврийн 859 автобус 98 чиглэлд үйлчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 859 автобусыг 98 чиглэлд явуулахаар ариутгал, халдваргүйтгэл хийжээ.
Эдгээрээс гадна вакцинжуулалт, явуулын шинжилгээ, ажиглалтад 156 автобус явж байгаа юм.
Нийтийн тээвэр өглөө 7.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулж байгаа. Энгийн үед 964 автобус 98 чиглэлд үйлчилдэг.
Мөн авто тээврийн хяналтын 17 улсын байцаагч, Нийтийн тээврийн
үйлчилгээний газрын 52 алба хаагч, “Сити баз консалтинг” ХХК, “Зорчигч тээврийн
нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын 193 шалгагч
зорчигчдод хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хувьд автобусны
хүрэлцээ, хангамжийг нэмэх, автобус хоорондын хугацааг 2-5 минут байлгахад анхаарч байна. Хязгаарлалт
тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд
хэрэв нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах аж.