НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажлын төлөвлөгөөг баталлаа.
Нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө
тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн
оролцоо, эрх тэгш байдлыг хангах үүрэгтэй тус зөвлөл энэ онд дөрвөн чиглэлээр ажиллана. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт,
гэр бүлийг дэмжих, тусгай хэрэгцээт иргэдэд таатай орчин бүрдүүлэх, ахмадуудыг дэмжих хүрээнд тодорхой ажил хийх юм. Ингэхдээ нийслэлийн
төр захиргааны болон донор байгууллагуудтай хамтран ажиллах аж.
Мөн нийслэлийн
өмчид бүртгэлтэй, өндөр хурд бүхий 2 ширхэг иж бүрэн компьютерыг Багануур дүүрэг дэх 427 дугаар нээлттэй,
хаалттай хорих ангид шилжүүлэх шийдвэр
гаргав. Ингэснээр цар тахлын үед
хүмүүжигчдэд орох сургалтыг тасралтгүй
явуулах, түр хугацааны цахим уулзалтыг хуваарийн дагуу зохион байгуулах нөхцөл
бүрджээ.