Энэтхэг гэртээ амны хаалт зүүхийг иргэддээ зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-27 11:04:58

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн эрх баригчид гэртээ амны хаалт зүүхийг иргэддээ зөвлөжээ. Энэ тухай Энэтхэгийн Өөрчлөн байгуулалтын үндэсний хүрээлэнгийн эрүүл мэндийн газрын төлөөлөгч, “COVID-19”-тэй тэмцэх ажлын хэсгийн ахлагч Винод Кумар Пол даваа гарагт мэдэгдэв.


“Өмнө нь бид зөвхөн гэрээс гарахдаа амны хаалтаа зүүхийг иргэддээ зөвлөж байсан бол одоо халдварт өвчний нөхцөл байдал даамжирч буй учир гэртээ ч амны хаалт зүүх шаардлагатай гэж үзэж байна. Халдвар авсан иргэд гэртээ байгаа үедээ амны хаалтаа заавал зүүх шаардлагатайгаас гадна гэр бүлийн бусад гишүүн ч мөн амны хаалт хэрэглэх ёстой” хэмээн тэрбээр хэлжээ.


Энэтхэгт тав дахь өдрөө дараалан өдөрт хамгийн олон тохиолдол илэрчээ. Тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан аж байдлын яамны мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 352 991 тохиолдол бүртгэгдэж, цар тахал дэгдэж эхэлснээс хойш халдвар авсан хүний тоо 17 313 163-д хүрсэн байна. 

Холбоотой мэдээ