Хятад улс Энэтхэгт 10 мянган ширхэг хүчилтөрөгчийн аппарат хандивлана

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-29 14:43:23

Бээжин /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад /БНЭУ/ цар тахлын нөхцөл байдал хүндэрч, нас барсан болон халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байдалд хүрээд байгаа билээ.

Энэ сарын 26-ны өдөр Хятад улсаас Энэтхэг улсад 800 ширхэг хүчилтөрөгчийн аппарат хандивласан бөгөөд нэг долоо хоногийн дотор дахин 10 мянган ширхгийг тусламжаар өгөхөөр болсон тухай БНХАУ-аас Шри Ланка улсад суугаа ЭСЯ твиттер хуудсандаа мэдээлэв.

Эхний ээлжийн 800 ширхэг аппаратыг Хонконгоос нисэх онгоцоор тээвэрлэн Шинэ Дели хотод хүргэсэн байна.

Мөн тус ЭСЯ-наас Энэтхэгт нэн яаралтай хэрэгтэй байгаа хамгаалалтын хэрэгслийг нийлүүлэхэд талууд нягт холбоотой ажиллаж байгаа тухай дээрх мэдээнд дурджээ.   

Холбоотой мэдээ