Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан автобусны 13 чиглэлийг өөрчлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энхтайваны гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 20.00 цагаас ирэх сарын 8-ны 6.00 цаг хүртэл хааж, засах болсноор нийтийн тээврийн 13 чиглэлийг өөрчлөв.
Дээрх хугацаанд
Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпын гүүр,
Гэндэнгийн гудамжаар /эсрэг урсгал/ зорчуулахаар хөдөлгөөнийг зохион байгуулжээ.
Ингэхдээ автобусны
буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн бөгөөд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд ажиллах
шаардлагатай 15 тусгай чиг үүргийн албан хаагчдад үйлчлэх юм.