Солонгос эмч нар үзлэг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД“Сандаг сан”-гийн урилгаар БНСУ-ын нээлттэй нийгэмлэгийнхэн хилийн чанад дахь 124 дэх үзлэг оношлогоогоо Ховд аймагт зохион байгууллаа.
Энэхүү нийгэмлэг БНСУ-ын Гадаад харилцаа, худалдааны яаманд харъяалагддаг бөгөөд жил бүр 10-аас доошгүй удаа гадаадын улс оронд урилгаар үзлэг оношлогоо хийдэг аж.
Тус баг эмэгтэйчүүдийн эмч Жон Ин Бэ, сувилагч Им Бо Ми, эмч нарын нийгэмлэгийн ажилтан Жон Ги Рү, орчуулагч Отгонзаяа нарын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Ховд аймагт эмэгтэйчүүдийн үзлэг, эмчилгээ хийж байна.
Одоогийн байдлаар Жаргалант, Мянгад сумын нийт 300 гаруй хүн энэхүү үзлэгт хамрагдаад байгаа аж. Түүнчлэн аймгийн БОЭТ-ын эмч нар тус нийгэмглэгийн эмч нартай харилцан туршлага солилцсон байна.
Солонгосын эмэгтэйчүүдийн эмч Жон Ин Бэ “Ховдын эмэгтэйчүүд халдварт өвчин бага. Харин аймгийн төвд таргалалт ихтэй байна. Харин хөдөөгийн эмэгтэйчүүд биеийн жин хэвийн хөдөлгөөний хомсдол бага юм” гэж ярилаа.
А.Бямбасүрэн
Сэтгэгдлүүд