4500 гаруй төрийн албан хаагчийн вакцины хоёр дахь тун ирлээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-05-03 22:23:04
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын нэгнээс 4500 гаруй төрийн албан хаагчдын вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ.
Өөрөөр хэлбэл ОБГ, ЦГ, МХГ, ЭМГ, аймаг, сумын Шуурхай штабын бүрэлдэхүүн, цар тахлын үед хариу арга хэмжээ авах үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид вакцинд хамрагдаж байна.
Эрхтэн шилжүүлсэн болон хавдрын хяналтад байдаг иргэд файзерийн вакцинд хамрагдах учраас Эрүүл мэндийн байгууллагаас судалгааг гаргаж УОК-т хүргүүлээд байна.
Хэнтий аймагт богиносгосон цагаар ажиллаж буй төрийн 13 байгууллага 120 төрлийн үйлчилгээг ААН, байгууллага, ард иргэдэд утсаар болон цахимаар хүргэж байна.
Тэгвэл өнөөдрийн байдлаар тус төрийн байгууллагууд 26 аж ахуй нэгж, 1162 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлсэн талаараа мэдээллээ.

Холбоотой мэдээ