ЭЕШ-ын хариуг задалсан гэх хуурамч мэдээллийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-06-20 12:23:57

Булган аймагт ЭЕШ-ын талаар хуурамч мэдээлэл цацагджээ. Аймгийн БСГ-н мэргэжилтэн Э.Түвшинмөнхийн зурагтай хуурамч хаягнаас физикийн хичээлийн шалгалтын хариуг нэгэн сурагчид явуулсан чат болгон мэдээлэл цацжээ.

Тус чат дээр "Энэ физикийн хичээлийнх, ахын дүү баригдчихваа, хотод манай эндээс өндөр түвшинд байдаг шүү, аав ээж нь сайн уу" гэх зэргээр харилцсан чатыг  ЕБС-ын сурагчдын гар утсанд илгээж, фэйсбүүк цахим хуудсуудаар цацсан байна. Харин хаяг нээхдээ нэрний нэг үсгийг зөрүүтэй бичжээ.

Энэ тухай БСГ-ын дарга Д.Цогоо "Энэ мэдээлэл цацагдаж эхлэнгүүт бид Цагдаагийн газарт мэдэгдсэн, хаяг хуурамчаар нээж мэдээлэл тараасан хүн удахгүй илрэх байлгүй. Зохих хариуцлагыг нь хүлээлгэнэ" гэсэн мэдээллийг өглөө. Цагдаагийн байгууллага  дээрх мэдэлэлийг шалгаж байна.

                                                                                                  П.Батням

Холбоотой мэдээ