БУЛГАН: Гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковтой энэ сарын 23-нд уулзалт хийлээ.
Уулзалтаар бүс нутгийн хэмжээнд ОХУ-ын бүс нутгуудтай худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлыг хэлэлцжээ.
Мөн өдөр аймгийн Засаг даргын гадаад харилцаагаа өргөжүүлэх дараагийн уулзалт БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой боллоо.
Булган аймаг хөрш ОХУ, БНХАУ-тай гадаад харилцаагаа түлхүү хөгжүүлэхийн зэрэгцээ Япон, БНСУ, Герман болон олон улсын байгууллагуудтай төсөл, сургалт, хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
