ИТХ-ын ээлжит хуралдаан цахимаар болж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-05-06 18:39:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 4 дүгээр хуралдаан өнөөдөр цахимаар болж байна. Хурлаар;

-        Өвөрхангай аймгийн эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх хөтөлбөр /2017-2024 он/ -ийн хэрэгжилтийн тухай

-      Аймгийн худалдаа, үйлчилгээний цэгүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах тухай

-        Үндэсний аюулгүй байдлыг хангах аймгийн бодлого батлах тухай

-        Аймгийн ИТХ-ын стратеги, төлөвлөгөө батлах тухай

-       Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх, шинэчилсэн үнэлгээ тогтоох журам батлах тухай

-        Зарим газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтад авах тухай гэсэн 6 асуудлыг хэлэлцэн батална.

Холбоотой мэдээ