Кипр вакцин хийлгэсэн хүмүүсийг нэвтрүүлэх журмыг хялбаршуулжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-10 12:25:52

НИКОСИЯ. /TASS/. Оросын "Спутник V" вакцин болон Европын эмийн агентлагаас зөвшөөрөгдсөн вакцинд бүрэн хамрагдсан зорчигчид коронавирусний шинжилгээнд хамрагдсаныг нотлох бичиг баримтгүйгээр даваа гаргаас Бүгд Найрамдах Кипр улсыг зорих боломжтой болжээ.


Бямба гарагт тус улсын Эрүүл мэндийн яам вакцин хийлгэсэн хүмүүст зориулагдсан зааврыг нийтэлсэн байна. 


Коронавирусний вакцинжуулалтын хүчинтэй карттай зорчигчид ямар улсын иргэн гэдгээс нь үл хамаарч дахин тусгаарлалтад хамрагдах, шинжилгээ өгөх шаардлагагүй.  Исланд, Лихтенштейн, Норвег, Швейцар, Израил, Их Британи, ОХУ, АНЭУ, Украин, Йордан, Ливан, Египет, Беларусь, Серби, Катар, Бахрейн, АНУ, Армени, Гүрж, Канад, Кувейт зэрэг Европын Холбооны болон Европын эдийн засгийн бүсийн орнуудын вакцинжуулалтын карттай хүмүүс хөл хорио, шинжилгээнээс зайлсхийх боломжтой.


Зорчигчид "Спутник V", “Pfizer –BioNTech”, “Vaxzevria”, “Moderna”, “Janssen” вакцинуудын аль нэгнийнх нь карт байх ёстойгоос гадна шаардлагатай бүх тунг хэрэглэсэн байх ёстой аж. “Janssen” вакцины хувьд нэг тунт учир тариулснаас хойш хоёр долоо хоногийн дараа шинжилгээнд хамрагдахгүйгээр Киприйг зорих боломжтой гэнэ.


Гэсэн ч эрх баригчдад вакцинд хамрагдсан зорчигчдоос түүврийн аргаар сонгогдсон хүмүүсийг шинжилгээнд хамруулах эрх бий гэдгийг мэдэх хэрэгтэй аж.  

Холбоотой мэдээ