Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн шинжээчдийн баг ДХИС-д ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2021-05-13 09:26:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоод хэргийн их сургуульд өчигдөр Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөс доктор, профессор Б.Очирбат ахлагчтай  шинжээчдийн баг ажиллалаа.


Шинжээчдийн баг нь Дотоод хэргийн их сургуулийн байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланд хөндлөнгийн үнэлгээ хийж байна. Энэ талаар Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны  захирал, доктор, профессор О.Янжмаа танилцууллаа. 


Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүн  сургууль, бүтцийн нэгжүүд сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэг журамд зохицуулан баримтлан ажиллаж байгааг ДХИС-ийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар танилцууллаа.


Танилцуулгад Дотоод хэргийн их сургуулийн Захирлын зөвлөлийн гишүүд, БМИҮЗ-ийн шинжээч мэргэжилтнүүд оролцов. 


Тус сургууль нь энэ оны эхний хагас жилд үйл ажиллагаандаа чанарын менежментийн ISO9001:2015 тогтолцоо, боловсролын байгууллагын ISO21001:2018 чанарын менежментийн тогтолцооны олон улсын хоёр стандартыг нэвтрүүлж байна.


Холбоотой мэдээ