Нийтийн эдэлбэр газрыг 10,22 га талбайгаар нэмэгдүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-13 14:36:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 6 дүүргийн 21 байршилд 10,22 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, тохижуулахаар шийдэв.


Үүнд, Баянзүрх дүүрэгт гурван байршилд 0,48 га, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 0,11 га, Хан-Уул дүүрэгт есөн байршилд 2,34 га, Чингэлтэй дүүрэгт гурван байршилд  0,36 га, Багануур дүүрэгт гурван байршилд 6,48 га талбай багтаж байгаа аж.


Иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай  амьдрах нөхцөлийг сайжруулахаар нийтийн эзэмшлийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэх, зүй зохистой ашиглан хамгаалж, нийтийн эдэлбэрт авч, ашиглалт хамгаалалтыг эзэнжүүлэх шаардлага үүсээд байгаа. Эдгээрт нийцүүлэн дээрх байршлыг бүртгэж, барилга барих зөвшөөрөл олгохгүй байх Нийслэлийн Засаг даргын саналыг дэмжлээ. 


НИТХ-аас амралт зугаалга, биеийн тамирын зориулалтаар тохижуулах талбайг хамгаалалтад авч, жил бүр тохижуулдаг. Тухайлбал, 2019 онд 32 байршлын 57,66 га, 2020 онд 38 байршлын 130 га газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар тогтоон, тохижуулжээ. 

Холбоотой мэдээ