Завхан аймаг Улаанбаатар хотоос 42 мянган вакцин татан авна

Орон нутагт | Завхан
emunkherdene@gmail.com
2021-05-14 19:45:05

Завхан/МОНЦАМЭ/. Тосонцэнгэл сумаас Хөвсгөл аймаг руу тээвэрлэсэн 163 иргэний PCR шинжилгээний хариу гарч 10 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа.

–“Өнөөдөр Их-Уул сумын 20 гаруй иргэн, Тосонцэнгэл сумын 58 иргэний PCR шинжилгээний сорьцыг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар 18-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийнхээ 78.9 хувийг эхний тунгийн дархлаажуулалтад, 10.9 хувийг бүрэн тунд хамруулаад байна.

Харин зарим иргэдийн вакциныг нарийн мэргэжлийн эмч нарын хяналт дор хийхээр төлөвлөөд байна. Маргааш хоёр дахь тунгийн 42 мянган вакцин татан авах гурван автомашин Улаанбаатар хот руу гарна. Вакцин татан авах ажлыг аймгийн Мал эмнэлгийн газар, “Жем интернэшнл” компанийн дэмжлэгтэйгээр зориулалтын машинаар, цаг хугацаанд нь зохион байгуулна.

Өнөөдрийн аймгийн Шуурхай штабын хурлаар Улиастай сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл бүрэн хаахаар шийдвэрлэсэн. Харин үйлчилгээний байгууллагуудын хувьд Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 41 дүгээр тушаалын дагуу бэлтгэл ажлаа бүрэн хангасан тохиолдолд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг ажиллаж, Шуурхай штабын хурлаар хэлэлцэн, үйл ажиллагааг нь шат дараатай нээх ажлыг зохион байгуулна" гэж аймгийн Шуурхай штабаас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ