Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын АЖХ хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-15 10:15:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой өчигдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. 


Энэ үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдэд хамтран оролцохоо илэрхийлжээ.


Санамж бичгийн хүрээнд салбарын хүний нөөцийг чадваржуулах сургалт, үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа сурталчлах аж.

Холбоотой мэдээ