Хөл бөмбөгийн талбайг нь засварлах сургуулиудын удирдлагатай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-15 12:33:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ /ФИФА/-ны санхүүжилтээр нийслэлийн ЕБС-иудын талбайг засварлах, шинэчлэх төслийг МХБХ-ноос хэрэгжүүлэхээр болсон билээ. Тус ажлын хүрээнд эхний хэсгийн уулзалтууд болжээ.


Энэхүү төсөл нь 15-20 жилийн хугацаанд хөл бөмбөгийн талбайг өөр зориулалтаар ашиглахгүй нөхцөлтэй байх бөгөөд стандартад нийцсэн зүлэг, зөөлөвч резин зэрэг гол материалыг нийлүүлэх бөгөөд суурийн ажил, хашаа, гэрэлтүүлгийн ажлуудыг сургууль, клубууд хамтран шийдэх болсон.



Уг төслийн дагуу Техник технологийн политехник коллеж, "Оюуны ундраа" цогцолбор сургуулиудын захирлууд болон Улаанбаатарын Мазаалайнууд, Хараацай клубийн төлөөлөлтэй уулзалт хийсэн байна.





Холбоотой мэдээ