Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-15 23:24:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Нацү башёгийн 7 дахь өдрийн барилдааны дараа озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол озэки Такакейшо нэг унаатай түүнийг нэхэж байна.


Нацү башёд Монголын 6 бөх барилдаж байгаа бөгөөд эхний өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/ Акүа /М-17/-г уватэнаге мэхээр хаяж 4 даваа, 3 унаатай болов.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ Цүрүгишо /М-8/-г уватэнаге, Ичиножёо А.Ичинноров /М-6/ Хидэноүми /М-6/-г ёрикири мэхээр тус тус давж, тэд 5 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.


Мөн Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ озэки Такакейшёод хатакикоми мэхээр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/ озэки Шодайд ёрикири мэхээр тус тус ойчлоо.


Харин энэ өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Таканошог хатакикоми мэхээр хаяж, 7 даваатай Нацү башёг ганцаараа тэргүүлсээр байна.


Озэки Асанояама 7 дахь өдрийн барилдаанд Миёгирюүг сүкүинаге мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай болов.

Холбоотой мэдээ