Борооны ус зайлуулах шугамын лагийг цэвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-19 11:00:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ энэ онд нийслэлийн зургаан дүүрэгт 176 байршилд 3-4 удаагийн давтамжтай 4712.2 шоо метр лаг хагшаасыг цэвэрлэнэ.


Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө /Саппорогийн тойргоос Зүүн 4-н зам/, Нарны зам /Чулуун овооны тойргоос 10-р хорооллын уулзвар/,


Сүхбаатар дүүргийн Цагдаагийн гудамж, Эрхүүгийн гудамж, Бээжингийн гудамж, Партизаны гудамж, Намнансүрэнгийн гудамж, Сөүлийн гудамж, Самбуугийн гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын талбайн борооны усны шугам,


Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж, Төмөрчний гудамж, Лааганы гудамж, Галданбошигтын гудамж, Баянзүрх дүүргийн Токиогийн гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Амгалангийн зам, Доржийн гудамж,


Баянгол дүүргийн Жасрайн гудамж, Замчдын гудамж, Нарны гүүрний борооны усны шугам, Энгельсийн гудамж, Ард аюушийн өргөн чөлөөний шинэ уулзварын шугам, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын зам, 1-р хороолол зэрэг байршилд авто замын борооны ус зайлуулах шугамын лагийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү нийт 338 шоо метр лагийг тээвэрлэжээ. 

Холбоотой мэдээ