Хүнсний ногооны үрийн үнийг 80 хувийн хөнгөлөлттэй олгож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ХХААХҮЯ 1.35 тэрбум төгрөгөөр 160 тн төл сонгинын үр худалдан авч, хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж, тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгох ажлыг зохион байгуулж байна.
Мөн “Хүнсний
ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж
тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 574.7 сая
төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 16.2 тн ил талбайн болон хүлэмжийн ногооны
үр худалдан авчээ.