Отрын малын 75 хувь нь тухайн нутгаасаа нүүгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-05-24 17:23:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт 5.2 сая гаруй толгой мал өөр аймаг, сумын нутагт өвөлжсөнөөс 5 дугаар сарын 17-ны байдлаар 1.3 сая толгой мал отрын нутагтаа хаваржиж, мөн зусаж байна.

Өвөлжилт хүнд байсан Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн малчид Төв, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймагт голлон отроор өвөлжсөн юм. Одоогоор, отроор явсан өрхийн 75 хувь нь өвөлжсөн нутгаа чөлөөлөн нүүж шилжилт хөдөлгөөн хийгээд байна. Гэхдээ тухайн нутгаасаа нүүсэн ч харьяалах аймаг, сумандаа ихэнх нь хүрч амжаагүй байна. Энэ жил отрын малыг тухайн газраас буюу өөр аймаг, сумын нутгаас 4 дүгээр сарын 1-ний дотор чөлөөлөн нүүж бэлчээр гаргах үүрэг чиглэлийг ХХААХҮЯ-наас өгсөн юм. 




Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ