Туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-05-27 06:44:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 16. Бархасвадь гараг. Эрхтний тэнгэр одтой, таван шар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.

 

Барилдлага: Үл тохирох

 

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

 

Суудал: Огторгуй

 

Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ