Сонгуулийн Ерөнхий хороо хуралдав  

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-06-21 18:28:02

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр шуурхай хуралдаж, сонгуулийн явцтай холбогдуулан хэд хэдэн шийдвэр гаргав. 

Хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн бус байгууллагуудыг бүртгэж, зөвшөөрөл олгох, Техникийн тооллого хийх журам батлах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Мөн УИХ-ын  сонгуулийн 11 тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн тул нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан Н.Бүргэдаад өгсөн саналыг Сонгуулийн тухай хуулийн 132.2-т заасны дагуу сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох Сонгуулийн хороодод даалгасан байна.

Н.Туяа

 

           

Холбоотой мэдээ