Малигийн удирдагчид суллагдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-27 12:07:06

БАМАКО. /TASS/. Мали улсын түр Ерөнхийлөгч Бах Ндао, Ерөнхий сайд Моктар Уан нарыг шилжилтийн үеийн бусад баривчлагдсан удирдагч нарын хамтаар удахгүй суллана гэж тус улсын дэд ерөнхийлөгчийн зөвлөх Ассими Гоиты Баба Сиссе мэдэгджээ.


Баривчлагдсан хүмүүсийг яг хэзээ суллах талаар Сиссе хэлээгүй байна. Өмнө нь баривчлагдсан албан тушаалтнуудыг даруй суллахыг Малигийн стратегийн хэд хэдэн чухал түнш болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл уриалсан юм.


"Үүргээсээ чөлөөлөгдсөнийхээ дараа баривчлагдсан түр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар аюулгүй байдлын үүднээс аажмаар суллагдана” гэж Сиссе хэлсэн байна.


Түр Ерөнхийлөгч Бах Ндау, Ерөнхий сайд Моктар Уан нарыг цэргүүд нийслэл Бамако хотын ойролцоох Кати суурин дахь цэргийн бааз руу авч явсан талаар 5 дугаар сарын 24-нд мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ