Хогийг булж устгах, далан босгох ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-05 15:56:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сум олон нийтийн оролцооны аргаар хогийг булж устгах, далан босгох ажлыг хийжээ.  

Энэхүү ажлыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Д.Сэр-Од, Н.Атаржолоо ахлагчтай иргэдийн бүлгүүд хогийг булж устгах, хогийн далан босгох ажлын тендерт шалгарч энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа гэв. Хушаат сумын төв бууриа сэлгэж, шинэ газарт нүүж ирснээс хойш эдүгээ 26 жилийн хугацаанд анх удаа хогийн цэгт хандсан ажлыг хийж байгаа аж. Олон жилийн турш хуримтлагдсан хур хогийн тархалт эрчимтэй нэмэгдэн нийт 15 га талбайг хамарсан байжээ. Энэхүү ажлын үр дүнд цаашид хог тархах байдал хумигдаж, шинээр хогийн далан үүсгэн хөрсөөр хучиж хур хогийг устгажээ. Мөн шатаах боломжтой хогийг ангилан шатаах зуух барьж байгаа аж. Түүнчлэн сумын төвийн өрх бүрийг хогийн савтай болгож, өрх бүр хогоо ангилан ялгаж хэвших ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. 

Холбоотой мэдээ