Орхон голын түвшин үерийн аюултай түвшинд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-22 14:44:09

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уруур урсдаг Орхон голын түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрчээ.

Орхон голын түвшин өнөөдрийн байдлаар 293 см буюу өмнөх өдрөөсөө 7 см–ээр нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрсэн байна. Иймээс ард иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байж, гол мөрөн гатлах, усанд орох, бага насны хүүхдээ гол руу авч очихгүй байхыг Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ