Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан санал авах хэсгийг бэлтгэн засжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-06-09 20:10:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад сонгуулийн насны 2 сая 667 мянга 942 хүн байдаг. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үеэр сонгуулийн 2087 хэсгийн хороо ажиллаж иргэдийн саналыг авч байна. 

Өнөөдрийн 19.00 цагийн байдлаар санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2.041.572 сонгогч бүртгэгдсэнээс 861.441 /42.3 хувь/ иргэн саналаа өгөөд байна.

Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийг гадаадын 83 ажиглагч сурвалжлан ажиглаж байна. Энэ удаагийн сонгууль нь:

  • Санал өгсөн хуудсыг 100 хувь гараар тоолно,
  • Санал өгсөн иргэдийн хурууг бэхээр тэмдэглэж байна,
  • Сонгуулийн санал авч буй өдөр коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг хийхгүй өнжив.
  • Халдварын тохиолдол их байгаа нөхцөлд санал авч буй байруудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулан 1-2 цаг тутам ариутгаж халдваргүйжүүлж байна. 
  • Энэ сарын 8-10-нд согтууруулах ундаа худалдаж, үйлчлэхийг түр хязгаарлаж буй. 


Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 83 ажиглагч сурвалжлан ажиглаж байна.








Мөн сонгуулийн зарим хэсгийн хороонд, жишээ нь нийслэлийн Баянгол дүүргийн 24 дүгээр тойргийн 4 дүгээр хэсгийн хорооны 1 дүгээр хэсгийн байранд хөгжлийн буюу хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай санал авах хэсгийг бэлтгэн засаж дохионы хэлмэрч ажиллуулж байна. 

Дохионы хэлмэрчгүй хэсгийн хороодод хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа өгч дууссаны дараа цаасан дээр бичин илтгэх  байдлаар илэрхийлснээр хэсгийн хороодын ажилтнууд саналын хуудсыг авч машинд уншуулж байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар тойргийн 14 дүгээр хэсгийн хорооны 5 дугаар хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай хаалгаар үйлчилж байна. 



Хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа өгөхөөс гадна сонгуулийн санал хураалтад ажиглагчаар оролцож байна. Тодруулбал, АНУ-ын Хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс "Багш эцэг эхчүүдийн холбоо" ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй "Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэн" төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 20 хүнийг сонгуулийн ажиглагчаар бэлтгэжээ.





Холбоотой мэдээ