Сүхбаатар аймаг ирцээрээ тэргүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 19.00 цагийн байдлаар 55,80 хувийн ирцтэй байна. Сүхбаатар аймгийн 41,7 мянган
сонгогчийн 22,9 мянган сонгогч саналаа өгч, улсын хэмжээнд ирцээрээ тэргүүлж
байна.
Харин сумдаас Баяндэлгэр
сум хамгийн өндөр буюу 66,76 хувь, Наран сум хамгийн бага буюу 42,96 хувийн
ирцтэйгээр санал хураалт үргэлжилж байна. Нарангаас бусад бүх сум 50-аас дээш
хувийн ирцтэй байна.
Одоогоор 65 хэсгийн
хороонд санал хураалттай холбоотой гарсан зөрчилгүй, хэвийн байна. Мөн 18-19,
55-70 насны сонгогчдын идэвх хамгийн өндөр байна гэж аймгийн Сонгуулийн
хорооноос мэдээллээ.