Шинээр 49 тохиолдол бүртгэгдэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-06-13 11:56:50

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 694 шинжилгээ хийхэд шинээр 49 тохиолдол илэрчээ.

Үүнд: Ихтамир 4, Эрдэнэбулган 15, Чулуут 5, Хашаат 11, Хотонт 1, Өндөр-Улаан 5, Төвшрүүлэх 2, Хайрхан 4, Цэнхэр 1, Хангайд 1 тохиолдол байна. 

Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 622 боллоо. 

Эмнэлэгт хэвтэж байгаа: 225 /2 тохиолдол УБ-т хэвтсэн, 1 тохиолдол гэрээр/

Эмнэлгээс гарсан: 394

Нийт коронавируст халдварын батлагдсан 622 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн өндөр настай нь 88, дундаж нас 33.8, дундаж ам бүлийн тоо 4.2 байна.          

Батлагдсан тохиолдлуудын 56.3 хувь нь эмэгтэй, 43.7 хувь нь эрэгтэй байна. 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 109, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 5, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 38, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 4, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 13, Хашаат сумын эрүүл мэндийн төвд 24, Хотонт сумын эрүүл мэндийн төвд 7, Чулуут сумын эрүүл мэндийн төвд 13, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд 7, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвд 5 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ