Сүүлийн 24 цагт 28 тохиолдол бүртгэгдэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-06-14 11:06:50
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 448 сорьцод шинжилгээ хийхэд шинээр 28 тохиолдол илэрчээ. Үүнд, Ихтамир 7, Эрдэнэбулган 16, Хашаат 3, Хотонт 2 тохиолдол байна. Эрдэнэбулганд шинэ голомт үүссэн буюу буяны ажлаас эх үүсвэртэй ойрын хавьтал 200 гаруй хүнтэй голомтоос 6 тохиолдол батлагдсан. Харин бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлуудын давтан шинжилгээнээс батлагдсан байна.
Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 650 боллоо.
Эмнэлэгт хэвтэж байгаа: 252 /2 тохиолдол УБ-т хэвтсэн, 1 тохиолдол гэрээр/
Эмнэлгээс гарсан: 395
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 124, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 5, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 45, Жаргалант сумын эрүүл мэндийн төвд 4, Хайрхан сумын эрүүл мэндийн төвд 13, Хашаат сумын эрүүл мэндийн төвд 27, Хотонт сумын эрүүл мэндийн төвд 9, Чулуут сумын эрүүл мэндийн төвд 13, Төвшрүүлэх сумын эрүүл мэндийн төвд 7, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвд 5 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хөнгөн 237, хүндэвтэр 15, хүнд хүн байхгүй байна.
Холбоотой мэдээ