Худалдан авах ажлын явц 65 хувийн гүйцэтгэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-13 12:47:00

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ онд аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 17.9 тэрбум төгрөгийн 40 ажил, аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 20.5 тэрбум төгрөгийн 12 ажил гүйцэтгэхээр албаныхан төлөвлөжээ.

Мөн Замын сангийн хөрөнгө оруулалтаар 0.7 тэрбум төгрөгийн дөрвөн ажлыг хийж гүйцэтгэхээр аймгийн ИТХ-аар батлуулсан байна.

Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх 40 ажлаас 26 ажлын худалдан авах ажиллагааг зарласан бол тендерийн ажлын явц 65 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Холбоотой мэдээ