11 суманд коронавируст халдвар бүртгэгдээд байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-15 20:40:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймгийн хэмжээнд коронавирусний 96 тохиолдол бүртгэгдсэн бол мөн хугацаанд 20 иргэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Нийт батлагдсан тохиолдлын тоо 2021.06.15-ны байдлаар 728 болоод байна.

Баянхонгор аймгийн 11 суманд өвчлөл бүртгэгдсэн бөгөөд коронавирусний эмчилгээ хийх дөрвөн эмнэлэг дэлгэн ажиллаж байгаа юм. Аймгийн төвд 327, сумдад 124 иргэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 392, хүндэвтэр 52, хүнд долоон иргэн байгаа аж.

Ташрамд дуулгахад, Энэ сарын 16-ны өдрөөс эхлэн томоохон худалдааны төвүүдийн гадна талбайд иргэдээс түргэвчилсэн сорил авах ажлыг зохион явуулахаар төлөвлөжээ. Тухайн газрын ажилтан, түрээслэгчдийг тус шинжилгээнд хамруулах бөгөөд шинжилгээний хариуд үндэслэн иргэдэд үйлчлэх эрхийг олгох аж.

Холбоотой мэдээ