Хүй долоон худагт 3000 сандал шинээр байрлуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМҮндэсний Их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 цахилгаан автобус иргэдэд үйлчлэх юм байна.
Автобусны зам дагуу 3000 ам метр явган хүний зам шинээр тавьжээ. Мөн Хүй долоон худагт энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал байрлуулсан байна. Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим бие засах газар ажиллуулах аж.
Баяр наадмын өдрүүдэд 6800 орчим цагдаагийн албан хаагч ажиллах юм байна. Баяр наадмаар 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Заяа