Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 86 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-18 10:21:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал одоогоор эх үүсвэрийн хүчин чадлаас  50 гаруй хувиар хэтрээд байна.


Иймд Дэнжийн мянга дэд төвийн нутаг дэвсгэрийг 16 хэсэгт хуваан, дулаан дамжуулах 13 төвтэй байхаар төлөвлөсөн. Энд өндөр хүчин чадлын дулаан хуваарилах төв болон оргил ачааллын үед ажиллах дулааны эх үүсвэрийг шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжтай холбон, хослон ажиллуулах техникийн шийдлийг гаргажээ.


Харин Сэлбэ дэд төвийн нутаг дэвсгэрийг 14 хэсэгт хуваан, дулаан дамжуулах 14 төв, 9.97 км дулааны шугам угсралтыг хийж байна. Барилга угсралтын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй явж буйг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын үеэр танилцуулав.


Төвлөрсөн дулаан хангамжийн гол магистраль шугам сүлжээний 24 хувь буюу 91.2 км урт шугам 30-аас дээш жил болж, ашиглалтын хугацаа дууссан аж. 

Холбоотой мэдээ