Африк “COVID-19”-ийн 60 сая орчим тун вакцин хүлээн аваад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-06-18 12:36:11

АДДИС-АБЕБА. /Xinhua/. Африкийн орнууд “COVID-19”-ийн 59.9 сая тун вакцин хүлээн аваад байна гэж Африкийн Холбооны эрүүл мэндийн агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.


Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, тивийн хүн амын 0.79 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна.


Тодруулбал, Марокко, Египет, Нигери, Этиоп, Өмнөд Африк хамгийн олон тун вакцин татан авч, хамгийн олон тун вакцин /хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр/ тарьжээ.


Энэ сарын 17-ны өдрийн байдлаар, Африкт “COVID-19”-ийн 5 108 890 тохиолдол бүртгэгдэж, 4 558 435 хүн эдгэрч, 136 030 хүн нас барсан байна.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, Өмнөд Африк, Марокко, Тунис, Этиоп, Египетэд халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ. 

Холбоотой мэдээ