Коронавирусний халдвар авсан иргэдийг эмчлэхэд зориулж 600 ор гаргалаа

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-19 18:22:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Короновирус халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа тул Баянзүрх дүүрэг дэх Олон улсын Улаанбаатар их сургууль, Энэрэл эмнэлэгийн харъяа сувилал, Өргөө-2 оюутны байр, Филошип эмнэлэг 600 ор дэлгэх боломжтой болжээ.


Мөн тандалтын багийн автомашины тоог 10-аар олшруулж, сайн дураар ажиллах дунд оврын автомашинтай иргэдтэй хамтран ажиллах болсноор ирсэн дуудлагад цаг алдалгүй хүрч үйлчлэх боломж нэмэгдлээ.


Түүнчлэн, эмнэлэгийн ажилчдын хүний нөөцийн хомсдлыг нөхөх сайн дурын ажилтнуудыг татан оролцуулахаар болсныг Тус дүүргийн Онцгой комиссын ээлжит хурлын үеэр ОБХ-ийн дарга Б.Эрдэнэбат тэмдэглэв.


БЗД-ийн Онцгой комиссын дарга буюу дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох хэлтэс албадад цар тахалтай тэмцэх, эрсдэлийг багасгах чиглэлээр үүрэг даалгавар өгч, “Иргэдээс ирж байгаа санал хүсэлтийг яаралтай шийдэж, өвдсөн иргэдэд эмнэлэгийн тусламжийг цаг алдахгүй үзүүлэх”-ийг анхааруулав. 

Холбоотой мэдээ