Коронавируст халдварын 2400 тохиолдол нэмж бүртгэгдлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
dusem11@yahoo.com
2021-06-20 11:49:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт коронавируст халдварын шинжилгээ авсан хүмүүсээс 2400 нь эерэг гарлаа.

 

Эдгээр нь дотоодод халдварласан тохиолдол бөгөөд Улаанбаатар хотод 1557, орон нутагт 843 хүн бүртгэгджээ.  Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт тохиолдол 93 557 болов.


Сүүлийн 24 цагт эмнэлгээс 503 хүн, гэрийн хяналтаас 2 689 хүн гарлаа. Халдварын улмаас 11 668 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 7 428
  • Хүндэвтэр - 2 896
  • Хүнд - 1 125
  • Маш хүнд - 219 хүн байна.

Гэрийн хяналтад 18 311 хүн байгаа аж. Өнгөрсөн 1 хоногт халдварын улмаас 58-93 насны 11 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ