Бразилд “COVID-19”-ийн улмаас нас барсан хүний тоо хагас саяыг давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-06-20 11:11:28

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо хагас саяыг давлаа гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Марсела Кейрога твиттер хуудсандаа мэдээлжээ.


“Бразил болон дэлхийн нийтэд тархсан цар тахлын улмаас таван зуун мянган хүн эндлээ” гэж гэж сайд бичээд нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Түүний хэлснээр, тэрбээр, иргэдээ вакцинд аль болох хурдан хамруулахын тулд "уйгагүй ажиллаж байгаа аж".


Бразилын Эрүүл мэндийн яамны албан ёсны статистик мэдээ хараахан гараагүй байна. Зургаадугаар сарын 18-ны оройны байдлаар тус улсад “COVID-19”-ийн улмаас 498 500 орчим хүн нас барж, 17.8 сая гаруй хүн халдвар авсан байна.

Холбоотой мэдээ