Шар түвшинг хэвээр үргэлжлүүлнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-06-20 17:32:58

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын өнөөдрийн хурлаар шар түвшинг энэ сарыг дуустал хэвээр байлган, зарим зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Учир нь ААНБ-уудын эдийн засгийн эрсдэлийг тооцож ийнхүү зохицуулалт хийсэн гэв. Тухайлбал, төрийн байгууллагуудад ажиллагсдын 30 хүртэлх хувийг ажиллуулахаас гадна албан өрөөнд гурваас илүү албан хаагч суулгахгүй, цахимаар долоо хоногоор ээлжилж ажиллах, ажилд ирж, явах, үдийн цайны цагийг зөрүүлж, албан бичиг баримтыг цахимаар солилцож, QR код байршуулан ажилтан, үйлчлүүлсэн иргэдийг бүртгэх, байгууллагын доторх хоолны газрыг ажиллуулахгүй, бүх төрлийн баяр ёслол, цайллага, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулахгүй байхыг анхаарууллаа.

Түүнчлэн аялал зугаалга, жагсаал цуглаан, үзэсгэлэн худалдаа, тоглоомын газрууд, үзвэр үйлчилгээ, алжаал тайлах төв, саун массаж, нийтийн халуун усны газраар үйлчлүүлэхгүй байх, гэр бүлээс бусад хүрээнд агаар салхинд гарахгүй байх, айлд зочлохгүй, зочин урихгүй, оршуулгын үйл ажиллагааг найман автомашин, 20-иос дээш хүн цуглуулахгүй хийх зэргээр энэ сарын 30-ны өдрийг дуустал хязгаарлахаар болжээ. Маргааш өглөөний 06.00 цагаас эхлэн аймаг, сумд хоорондын хөдөлгөөнийг хязгаарлана гэж мэдээллээ.

Холбоотой мэдээ