БНАСАУ-аас нааштай хариу хүлээн авна гэж найдаж байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-06-21 13:23:05

СӨҮЛ. /Xinhua/. АНУ яриа хэлэлцээ өрнүүлэх саналдаа БНАСАУ-аас нааштай хариу хүлээн авна хэмээн найдаж байна гэж БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгчөөр шинээр томилогдсон Сун Ким өнөөдөр мэдэгджээ.


Сун Ким БНАСАУ-ын асуудал хариуцсан БНСУ, Японы төлөөлөгчид болох Но Кю Дук, Такэхиро Фүнакоши нартай гурван талт уулзалт хийх үеэрээ ийнхүү хэлснийг “Yonhap” агентлаг уламжилсан байна.


“Бидний зүгээс тавьж буй яриа хэлэлцээ өрнүүлэх, ямар нэгэн урьдчилсан нөхцөл болзолгүйгээр хаана ч хамаагүй уулзах саналд маань БНАСАУ нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна” гэж Сун Ким хэлжээ.


БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч таван өдрийн айлчлал хийхээр Сөүл хотноо бямба гарагт хүрэлцэн очжээ. Уг албыг өнгөрсөн сараас хашиж эхэлсэн тэрбээр хилийн чанад дахь анхны айлчлалаа хийж буй нь энэ юм. 

Холбоотой мэдээ